Шууд Chart

Тоглоомчдод зориулагдсан өвөрмөц нөүтбүүк

2018-09-06 12:53:38

Өнгөрөгч өдрүүдэд Германы Берлин хотод “IFA 2018” буюу “Хэрэглээний цахилгаан хэрэгсэл болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд зориулсан дэлхийн тэргүүлэх худалдааны шоу-2018” үзэсгэлэн болж өндөрлөлөө.

Энэ үеэр дэлхийн томоохон компаниуд болон спартапууд шинэ бүтээлүүдээ олны өмнө дэлгэн танилцуулсан байна. Эдгээрээс Хятадын Тайвань Улсын компьютер, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Acer” компанийн танилцуулсан геймеруудад зориулсан нөүтбүүк сэтгүүлч, зураглаачдын анхаарлыг ихээр татжээ.

Энгийн хэрэглээний нөүтбүүктэй харьцуулахад өвөрмөц загвартай байсан нь тоглоомчдод шинэ мэдрэмж төрүүлэх гэсэн нэгэн зорилго нь байжээ. Дэлгэц нь 360 хэмээр эргэлддэг байна. 

Энэ нь тухайн нөүтбүүкийг хэрэглэгчид дэлгэцээ ямар л бол ямар байрлалд оруулж ашиглах боломжийг олгожээ. Мөн дэлгэцийг нь таблет маягаар ашиглах ч боломжтой аж. Дэлгэц нь өөртөө мэдрэгчтэй төдийгүй 4К UHD нягтаршил бүхий үзүүлэлттэй хүчин чадалтай тул ямар ч өндөр багтаамжтай  тоглоом тоглосон видео графикийн тал дээр доголдол үүсэхгүй гэнэ.

Үндсэн хэсгийн кейбоард нь уламжлалт товчлууруудтай болсон бол баруун хэсэгт орших тачпад-ыг нэмэлт товчлуурын зориулалтаар ашиглана гэжээ. Мөн 3D агааржуулагчтай "AeroBlade" брендийн 4 дэх үеийн хөргөлтийн хүчирхэг системтэй бүтээжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тоглоомчдод зориулагдсан өвөрмөц нөүтбүүк  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй