Шууд Chart

Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

2018-09-06 15:46:24

Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" дуу хөгжмийн наадмын хүрээнд орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 7-9-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зохион байгуулагдах гэж байна.

Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, дуучин Д.Ариунбаатар, Б.Урангоо, Д.Отгонжаргал нарын зэрэг уран бүтээлч урилгаар оролцох гэнэ.
Б.Шарав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул бөгөөд 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Тэрбээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй