Шууд Chart

Малайз, Сингапур хурдны галт тэрэгний зам тавих төслийг 2020 он хүртэл хойшлууллаа

2018-09-06 16:36:36

Малайз Сингапурын засгийн газар хоёр орныг холбох хурдны галт тэрэгний зам тавих төслийг хойшлуулж байна. Өчигдөр хоёр тал төмөр замын уг төслийг 2020 оны 5-р сар хүртэл хойшлуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Уг төмөр замыг тавьснаар Куала Лампур болон Сингапурын хооронд 90 минутын дотор хүрэх хурдны галт тэрэг явах боломжтой болох юм.

Малайз Сингапур хоёр 2031оны 1-р сарын нэгэнд уг галт тэрэгний замыг нээхээр төлөвлөж байна. Ингэснээр хоёр орны хооронд 90 минут зорчих замыг анх төлөвлөж байсан 2026 оноос 4 жилээр хойшилж, 2031од нээх нь. Саяхан албан тушаалаа авсан Малайзын ерөнхий сайд Махатир Мухаммед хоёр орны хооронд 350км үргэлжлэх, төмөр замын уг төслийн зардал хэт өндөр байна гэж үзээд, хэрэгжилтийг хойшлуулахыг шаардаж байгаа. Төслийн хэрэгжилтийг хойшлуулснаар Малайз улс хэт өндөр зардал гаргахгүйгээс гадна засгийн газрын санхүүг сайжруулахад цаг хожин гэж тооцож байна. Төслийн хэрэгжилтийг хойшлуулснаар вагон болон бусад холбогдох техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх олон улсын тендер ч мөн хойшилж байгаа юм байна.

Хятад Японы компаниуд уг тендерийг авахаар өрсөлдөж байжээ. Малайзын эдийн засгийн сайд гэрээг бүр мөсөн цуцлахгүй, төслийг үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой заасан гэж мэдэгджээ. Малайз, Сингапурын засгийн газар уг төмөр замын төслийн зардал, хөрөнгө оруулалтыг танах асуудлаар цаашид яриа хэлэлцээ хийхээр болж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайз, Сингапур хурдны галт тэрэгний зам тавих төслийг 2020 он хүртэл хойшлууллаа  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй