Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч ирэх оны 6-р сард Япон улсад айлчилж магадгүй

2018-09-06 17:11:41

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны 6-р сард Япон улсад айлчлахаар төлөвлөж байгааг Оросын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ. Кремлийн тэргүүн ирэх зун Японы Осака хотод болох Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо, Японд айлчлахаар ярилцаж байгааг хэвлэлийн алба нь мэдэгдсэн байна.

Энэ нь ерөнхийлөгч Путины хувьд 2016оны 12р сард Токио болон Яамагучи мужид айлчласнаас хойших Японд хийх анхны айлчлал болно. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч ирэх 7хоногийн даваа гарагт Алс дорнодын Владивостокд Японы ерөнхий сайд Шинзотой Абэ уулзалт хийх юм байна.  Путин, Абэ нар Владивостокд Оросын мэдлийн дөрвөн аралд эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм байна. Японы засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлснээр хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулахад чухал алхам болно гэж харж байна.

ОХУ Курилын арлуудыг эзэмшдэг, гэвч Япон улс уг арлуудыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэгээс болж хоёр орны хооронд газар нутгийн маргаан бий. Мөн Путин Абэ хоёр олон улсын нөхцөл байдал ялангуяа Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн таамаг байна. Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо ирэх мягмар гарагт Владивостокд эхлэх Дорнын эдийн засгийн форумд оролцох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч ирэх оны 6-р сард Япон улсад айлчилж магадгүй  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй