Шууд Chart

“Нөхөрлөлийн солонго” тоглолт боллоо

2018-09-07 10:22:51

БНХАУ-ын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд “Нөхөрлөлийн солонго” тоглолт Соёлын төв өргөөнд болсон юм.

Үүнд ӨМӨЗО-ны үндэсний урлагийн их театрын 150 орчим уран бүтээлч оролцож байна. Тоглолт түүхэн улбаатай найрамдал, эв зохицол, хамтын ажиллагаа, гэгээн саруул, алс ирээдүй гэсэн хэсгээс бүрдэж байна.

Тэд бээжин хуур болон морин хуурын гоцлол, уран бичлэг, магтаал дуу зэрэг сонирхолтой үзүүлбэрийг үзэгчдэд сонирхууллаа.

Мөн БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч Чи Булаг өөрийн хүү болон морин хуурчдын хамт “Түмэн агтын төвөргөөн” аялгууг уран яруу, цоглог хөгжимдсөн юм.

Нэг бус нэг зам санаачлагын хүрээнд хоёр улсын соёлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ ихээхэн ач холбогдогтой хэмээн зохион байгуулагчид ярьж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нөхөрлөлийн солонго” тоглолт боллоо  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй