Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2018-09-07 10:47:31

Есдүгээр сарын 7-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

-Есдүгээр сарын 7-ныг Бразили улс тусгаар тогтнолын өдөр болгон зарласан түүхтэй. Энэ өдөр ард иргэд нь нийтээрээ амарч, баяраа өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай.

-1923 оны энэ өдөр  Австрийн цагдаагийн газрын дарга Иоганн Шоберын санаачилгаар Олон улсын эрүүгийн цагдаагийн газрыг байгуулжээ. 1946 оноос хойш тус байгууллагыг Интерпол болгон нэрийг нь сольсон юм. Анхны Ерөнхийлөгчөөр нь Шобер томилогдон ажиллаж байжээ.

-1856 оны энэ өдөр Сейма нуурыг Финийн булантай холбосон Саймены сувгийг нээжээ. Сувгийн урт нь 57.3 км үргэлжилдэг, 28 хаалгатай. Анх 1834 онд барих төлөвлөгөө, тооцоог нь хийж эхэлсэн байна. 1845 онд I Николай хааны үеэр барилгын ажлыг эхлүүлжээ.

-Оросын алдарт зохиолч Александр Иванович Куприн 1870 оны энэ өдөр мэндэлжээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй