Шууд Chart

Хоёр Солонгосын 3 дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-20-нд болно

2018-09-07 11:26:52

Хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь удаагийн дээд уулзалт энэ сарын 18-20-ны хооронд Пхеньянд болно. Энэ тухай Пхеньянд  нэг өдрийн айлчлал хийсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Чон Ыи Ён Сөүл хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдсэнийг  олон улсын хэвлэлүүд онцлон дамжуулж байна.  

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын дарга Чон Ыи Ён, Үндэсний тагнуулын албаны дарга Су Хун нарын таван төлөөлөгч   Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод айлчилсан юм. Пхеньянд хийсэн уулзалт хэлэлцээний үр дүнд тус хотод гурван өдрийн дээд уулзалт  зохион байгуулах, Кэстон хотод хоёр Солонгосын холбоо харилцааны  төвийг  нээх тохиролцоонд хүрсэн байна. 

Мөн хоёр Солонгосын  тал  ирэх долоо хоногт дээд уулзалтын бэлтгэл  ажлыг  хангах өндөр түвшний уулзалт хэлэлцээг хийхээр товлосон байна. Харин гурав дахь удаагийн дээд уулзалтаар Панмунжомын тунхаг бичгийг ажил хэрэг болгох, Солонгосын хойгт бат бэх энх тайван  тогтоож,  хөгжүүлэх практик арга замууд, цөмийн зэвсгийг утсгах асуудлыг хөндөж хэлэлцэхээр тохиролцсон байна. Мөн Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын  удирдах газрын  дарга Умард  Солонгосын удирдагч Ким Жон Ун  цөмийн  зэвсгээсээ ангижрах шийдвэр  төгс байгаагаа баталсны дээр АНУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллахаа амласныг мэдээлсэн юм. 

Үүний зэрэгцээ Умард Солонгосын удирдагч олон улсын хамтын нийгэмлэгийнхэн цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө устгах асуудал дээр  Пхеньянд  үл  итгэж  байгаад  сэтгэл  зовниж  байгаагаа илэрхийлсний дээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа илэрхийлснийг  мэдэгдсэн юм. 

Умард  Солонгосын удирдагч АНУ-тай энхийн гэрээ байгуулах асуудлыг  Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс Америкийн цэргийг гаргах  асуудалтай  холбохгүй гэдгээ  бас амласан  байна.  Үүний зэрэгцээ Умардын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэж  байгаагаа  илэрхийлсний дээр Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийнх нь хугацаанд Пхеньян Вашингтон 70 жилийн туршид үргэлжилсэн дайсагналаа даван туулж, Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй  бүс болгож чадна гэж найдаж  байгаагаа  ч илэрхийлсэн  байна. 

Мөн Умард Солонгос Өмнөд Солонгост энх тайван тогтоох асуудлаар ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлжээ. Энэ сарын 18-20-ны  өдрүүдэд болох дээд уулзалтын үеэр хоёр удирдагч энэ чиглэлээр хамтдаа хийх алхамуудаа нарийн хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ким Жон Ун илэрхийлснийг Өмнөд Солонгосын  тусгай элч мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын 3 дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-20-нд болно   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй