Шууд Chart

ОХУ сэжигтнүүдийн бүрэн мэдээллийг өгөхийг Лондоноос шаардаж байна

2018-09-07 11:40:16

ОХУ Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ажилтан асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн  бүх мэдээллийг шилжүүлэн өгөхийг Лондоноос шаардаж байна. Түүнчлэн Британийн тал хамтарч ажиллах хүсэлгүй, ОХУ-ыг байнга  буруутгаж байгаа хэдий ч Москва  химийн хорт  бодис ашигласан гэх энэ хэргийг мөрдөн шалгахад хамтрахад бэлэн байна. Ийнхүү ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдээд байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр парламентын чуулган дээр Солсберид болсон энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтийг танилцуулсан юм. Энэ үеэр Скрипалийнхний  амь насанд халдах гэсэн хэргийг Оросын Тагнуулын төв газрын ажилтан болох хоёр иргэн үйлдсэн гэж сэжиглэж байгааг мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй Оросын тусгайгийнхан төрийн өндөр  түвшний албаныхны зөвшөөрөл,  тушаалаар  ажилласан гэж  үзэж  байгаагаа мэдэгдсэн юм. 

Харин Скотланд Ярдынхан Скрипалийнхныг хордуулсан хэрэгт сэжиглэж байгаа Оросын хоёр иргэний зургийг нийтэд дэлгэсэн. Мөрдөгчид  Александр  Петров,  Руслан Боширов  гэсэн  нэртэй  Оросын  пасспорттой энэ иргэд Их Британийн нутгаар аялж байсан гэж үзсэн байна. Оросын тал  тэдний Их Британийн виз авахдаа  бүртгүүлсэн хурууны хээг дамжуулан өгөх хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй байна. Тиймээс тэдний мэдээллийг  Интерполын шугамаар шилжүүлсэн байх гэж найдаж байгаагаа Мария Захарова илэрхийлсэн байна.

Кремль Британийн тал Сергей болон Юлия Скрипалийг хордуулсан гэх энэ хэрэгт Оросын цэргийн тагнуулынхныг холбоотой гэж мэдэгдэж байгаа нь   ямар дохио байж болохыг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Оросын албаныхан төрийн Думын гишүүд Британийн мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтэд итгэхгүй байгаа илэрхийлцгээж байна. Харин Их Британийн тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж Скрипалийнхны хэргээр хуралдаан  зарлахыг хүссэн байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ сэжигтнүүдийн бүрэн мэдээллийг өгөхийг Лондоноос шаардаж байна   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.19.xxx] 2018-09-07 22:05
1000
Зочин [64.119.19.xxx] 2018-09-07 22:05
1000

Бидэнтэй нэгдээрэй