Шууд Chart

Ө.Батзул, Т.Тулга нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

2018-09-07 12:42:27

Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Саха хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байгаа юм.

Одоогийн байдлаар манай хоёр бөх аваргын алтан медалийн төлөө барилдаж, нэг бөх дагах барилдаан хийхээр боллоо.

Тодруулбал, өнөөдөр 97 кг-ын жинд “Тахтийн цом”-ын хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэйхүч үзнэ. Тэрбээр өчигдөр Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд шалгарсан юм. 

Мөн өчигдөр 65 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийн Азийн аварга, 2018 оны “Тахтийн цом” ОУТ-ий аварга, ОУХМ Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи, Буриадын Баяр Цыренов ялсан юм. Тэрбээр өнөөдөр өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай алтын төлөө барилдана. 

Түүнчлэн өнөөдөр 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн дагах барилдаан хийнэ. Түүнийг ялсан Ираны Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батзул, Т.Тулга нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй