Шууд Chart

Гадаадын жуулчид газар хөдлөлт болсон Саппоро хотын хоргодох байранд хоножээ

2018-09-07 14:23:51

Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо мужийн төв Саппоро хотод аялж явсан гадны 500 гаруй жуулчин өнгөрсөн шөнө түр хоргодох байранд хоносон  байна. 

Тус хотод аялагч, жуулчдад зориулсан нийт таван түр хоргодох байр байгуулжээ. Байгалийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор нисэх онгоцны  буудал хаагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон тул ийнхүү гадаадын аялагчдад зориулсан төвүүдийг нээсэн байна.

Энэ төвүүдэд гадны жуулчдад ус, хоол хүнс үнэгүй өгч буй юм байна. Мөн ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдээ цэнэглэх разеткуудыг олноор нь суурилуулсан байна. Түр хоргодох газрын ажилтнууд гадны жуулчдад бүх талын дэмжлэг тусламж үзүүлж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаадын жуулчид газар хөдлөлт болсон Саппоро хотын хоргодох байранд хоножээ   
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй