Шууд Chart

Майк Пенс, Майк Помпео нар Дональд Трампыг шүүмжилсэн нийтлэлд холбоогүйгээ мэдэгдлээ

2018-09-07 15:35:04

"Нью-Йорк Таймс" сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого үйл  ажиллагааг  ширүүхэн  шүүмжилсэн  нийтлэл гарсантай холбоотойгоор багагүй  шуугиан дэгдээд байна.   

Ерөнхийлөгч Трамп Үндэсний аюулгүй байдлын төлөө энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн талаарх мэдээллийг нийтэд дэлгэхийг уриалсан байна. Энэ хооронд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэ нийтлэл бичигдсэнтэй огт холбоогүй гэдгээ мэдэгдэж байна.  

Нийтлэлийг бичигч нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэн байсан юм. Гол нь АНУ-ын төрийн  тэргүүнийг эсэргүүцэгч  хөдөлгөөн  гэгч бий болсон тухай бичжээ. 

Үүнийг дэд Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн даргатай холбох болсон шалтгаан нь тэд нийтлэл  бичдэгээ танигдсантай холбоотой юм.  Мөн  нийтлэлд Трампын засаг захиргааныхны дотоод  асуудлыг нарийн сайн мэддэг хүн эх сурвалж  нь байсан гэж хардах үндэслэлтэй мэдээллүүд ч  байсан юм байна. 

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ нийтлэлийг Трампын засаг захиргааныхныг харлуулах зорилготойгоор бичсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америкийн хэвлэлийнхний харилцаа амаргүй байдаг. Трамп Ерөнхийлөгчийг шүүмжлэгч, таагүй  мэдээллүүд дэлгэгч хэвлэлүүд олон байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майк Пенс, Майк Помпео нар Дональд Трампыг шүүмжилсэн нийтлэлд холбоогүйгээ мэдэгдлээ  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй