Шууд Chart

“Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

2018-09-07 15:40:34

Улаанбаатар хотноо Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолтыг "Улаанбаатар" чуулгын байранд хийлээ.

Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй