Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2018-09-08 06:02:20

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын эхээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй