Шууд Chart

Тайландын агуйд боогдсон байсан хүүхдүүд хэвлэлийнхэнтэй уулзжээ

2018-09-08 09:53:22

Тайландын агуйд  олон хоногийн туршид боогдож олон улсын аврах  багынхны тусламжтайгаар тэндээс гарч чадсан багш хүүхдүүдийн биеийн байдал онц сайн байна. Хөл бөмбөгийн багийн гишүүн 12 хүүхэд, багш дасгалжуулагчийнхаа хамтаар өчигдөр Бангкок  хотын томоохон худалдааны төвөөр  очсон байна.

Энд тэднийг орон нутгийн болон олон улсын сэтгүүлч, сурвалжлагчид хүлээж байсан аж. Хүүхдүүд  агуйн гүнд 10-аад хоног хоол хүнсгүй байсан ч хэрхэн амь гарч чадсанаа ярьж, аврах ажиллагааны үеэр тусгай хэрэгсэл хэрхэн ашигласнаа үзүүлцгээсэн байна. Өсвөрийн хөл бөмбөгийн багийн 12 гишүүн дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн 6 сарын  23-ны өдөр бэлтгэл хийснийхээ дараа Чианграй муж дахь агуйг зорьжээ. Гэвч тэр үед хүчтэй аадар бороо орсноос болж 10 км урттай тус агуй үерийн усанд  автсан  байна. Гэхдээ  аврагчид тэднийг их ус хүрээгүй агуйн цаад хэсэг рүү гарч  амиа аварсан байх гэж найдаж байсан бөгөөд  аврагчид тэднийг эсэн мэнд олж амжилттай нүүлгэн шилжүүлсэн юм.

Хүүхдүүдийг эрэн хайх аврах ажиллагаанд АНУ, Их Британи, Хятад, Австралийн аврах багийнхан, шумбагчид, Тайландын арми, цагдаа, сайн дурынхан гээд 1000 гаруй хүн оролцсон. Сэтгэл  зүйчид  хүүхдүүдийг 6 сарын  туршид тайван байлгаж, амраахыг зөвлөсөн боловч Тайландын  эрх баригчид тэднийг нийслэл хотод  авчирч хэвлэлийнхэнтэй уулзуулах энэ арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд Бангкокт ирээд байгаа хүүхдүүдэд хааны ордон болон түүхт  дурсгалын газруудыг үзүүлэхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын агуйд боогдсон байсан хүүхдүүд хэвлэлийнхэнтэй уулзжээ  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй