Шууд Chart

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-09-09 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 30. Адъяа гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал:  Ус

Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 2461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй