Шууд Chart

Орчин үеийн "Робинзон"

2018-09-08 11:49:12

1987 онд Дэвид Глашин гэгч эр биржийн арилжаагаар 6,5 сая австрали доллар алдсаныхаа дараа эзгүй аралд очиж амьдрахаар шийджээ. 1993 онд тэр өөрийн найз бүсгүйн хамт Австралийн "Restoration Island" буюу Сэргээн босголтын арал дээр нүүн ирсэн ч, арлын амьдрал бүсгүйн санаанд нийцээгүй учир Дэвидийг орхиод хүүгээ авч буцсан байна.

Даяанч эрийн амьдрал түүнийг өөрийгөө болгоод байхад сургажээ. Дэвид ногоо тарьж,  тэр ч байтугай өөрийн гэсэн шар айраг хийдэг байна. Түүний эзэмшлийн арал нь интернеттэй бөгөөд  тэрээр зэлүүд аралд өөртэй нь хамт аж төрөх эмэгтэйг эрж байгаа зараа тавьсан танилцах сайтыг шалгахаар  л голдуу ашигладаг аж. Дэвид өөрийнхөө цөхөрсөн амьдралыг  бүсгүйчүүдэд ойлгуулахын тулд өөрийн хийсэн хиймэл загвар өмсөгчийн зургийг ч интернетэд тавьжээ. Олон бүсгүй хариу өгсөн ч, хэн ч түүнтэй хамт байхыг зориглоогүй учир Дэвид аанай л ганц бие хэвээр  байгаа гэнэ.


























Орчин үеийн "Робинзон"  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй