Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2018-09-10 06:05:26

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11,14-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 11,14-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй