Шууд Chart

“Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт боллоо

2018-09-10 08:42:27

Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт Улаанбаатар чуулгын байранд боллоо.

Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцсон юм. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээрэй бэлэг барив.

Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт боллоо  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй