Шууд Chart

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болно

2018-09-10 10:53:57

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-нд Ховд, 13-14-нд Баян-Өлгий аймагт тус тус ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцох, төрийн захиргааны 120, төрийн үйлчилгээний 120, аймаг тус бүрт нийт 240 гаруй албан хаагчдад Хүний эрхийн багц сургалтуудыг зохион байгуулж, орон нутгийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний зарим байгууллагад хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор аймгуудын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд нутгийн удирдлагын шийдвэрт дүн шинжилгээ хийх, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт товлоод байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.


“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болно  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.9.43.xxx] 2018-09-10 20:44
Ene baiguulaga mash mundag sain ajilladag shuu Ta nartaa ajliin amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй