Шууд Chart

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм тоглогдоно

2018-09-10 13:02:58

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм энэ сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр “On’n Off Production House”-ын их танхимд тоглох гэж байна.

Хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан.

Эмэгтэйчүүдэд тохиолддог хайр сэтгэл, гомдол, нулимс зэрэг бүхий л асуудлыг өвөрмөц жижиг тайзан дээр хоёрхон жүжигчин хэрхэн амилуулсныг алга ташин хүлээж авсан нь саяхан.

Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглов. Эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд олон олон эмэгтэйн дуу хоолой болж чадсаныг хэлэх нь зүйтэй.

Мөн тайз үзэгчдэд тун ойрхон учраас жүжигчдийн гаргаж буй жүжиглэлт, сэтгэл хөдлөл, нулимсыг хүртэл дэргэдээс нь харж мэдрэх учраас огт өөр гайхалтай хүчтэй мэдрэмжийг авах болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм тоглогдоно  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй