Шууд Chart

“Абсолют кэш энд кэрри” ХХК-нд шалгалт хийж 6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2018-09-10 14:33:49

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. “Абсолют кэш энд кэрри” ХХК-нд төлөвлөгөөт бус шалгалт хийж 6 сая төгрөгийн торгууль ногдуулж,  албан шаардлага болон “Эрх бүхий албан тушаалтны албан даалгавар” хүргүүлж, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх газруудад хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтад хамрагдсан 15 иргэн, ААН-ээс “Мал төхөөрөх үйл ажиллагааг үнэлэх” үнэлгээрээр бага эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 2, их эрсдэлтэй 10 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжид илэрсэн зөрчил дутагдалд 7.8 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  


“Абсолют кэш энд кэрри” ХХК-нд шалгалт хийж 6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй