Шууд Chart

Зам гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой зам хаана

2018-09-10 14:42:52

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж буй зам гүүрийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой зам хаах болон хөдөлгөөний зохицуулалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра өглөө.

Өнгөрсөн долоо хоногт Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Зам барилгын ажлын хүрээнд 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо. Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх  800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 09 дүгээр сарын 15-нд нээнэ.

 


Зам гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой зам хаана  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй