Шууд Chart

Парисийн "төмөр хатагтай"

2018-09-10 15:11:34

Францын нэрт зохиолч Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн, бас "Парисын төмөр хатагтай" ч гэгдэх энэхүү цамхагийг  1887 оны 7 сарын 26-наас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18 мянган хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15 м өндрийн хурдтайгаар босгосон гэдэг. Тус цамхагийг бүтээн босгох их ажил 1889 оны 5 сарын 6-нд бүрэн дууссан байна.

Энэхүү цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт сүндэрлэдэг бөгөөд 300м өндөртэй 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч XX зууны эхэн үе гэхэд цамхагийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радио телеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

Энэхүү гайхамшигт байгууламж нь гурван давхартай. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88.3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг. Долоон жил тутамд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг гэсэн тоо баримт бий.


Парисийн "төмөр хатагтай"  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй