Шууд Chart

Зам, тээврийн газрын 4 албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ

2018-09-10 19:00:00

Малайз Улсын Зам, тээврийн газрын 4 албан тушаалтныг өчигдрөөс эхлэн 4 хоногоор баривчлах бөгөөд тэдний журмаас гадуур жолооны үнэмлэх олгосон хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Баривчлах тухай шийдвэрийг Малайзын Авлигын эсрэг хорооны ажилтны саналыг үндэслэн прокурор гаргажээ. Баривчлагдсан 4 ажилтан 26-29 насны хүмүүс бөгөөд Зам, тээврийн газрын Кота Белуд, Кота Кинабалу, Туаран дахь салбарт ажилладаг аж. Хэрэгт холбогдогч этгээдүүдэд Малайзын Авлигын эсрэг хорооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16а, в хэсэгт заасны дагуу баривчлан, мөрдөн шалгаж байгаа гэж мэдээлжээ.


Зам, тээврийн газрын 4 албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй