Шууд Chart

Б.Шинэбаяр, Г.Алтангэрэл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ

2018-09-11 09:35:25

Монголын урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Г.Алтангэрэл нарт БСШУСЯ-наас Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртээжээ.  

Түүнчлэн тус театрын жижиг хэрэглэлийн эрхлэгчийн туслах Л.Отгонжаргал, тайз засалч Н.Батбаяр, Д.Энхбаатар нар ч уг шагналыг хүртсэн байна.

Мөн тус театрын жүжигчин Г.Номуун болон Маркетинг олон нийттэй харилцах албаны менежер Ш.Чандмань нарт БСШУСЯ-ын хүндэт жуух бичиг гардуулжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шинэбаяр, Г.Алтангэрэл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй