Шууд Chart

Барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2018-09-11 10:13:17

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлэв. Тэгвэл Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан юм. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурав, үзүүрлэсэн бөх хоёр, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.

Гурвын даваа

1.У.ар П.БҮРЭНТӨГС – а.з Н.Наранбаяр
2.У.з Б.БАТМӨНХ – а.з Б.Чүлтэмпунцаг
3.У.х Б.БАТ-ӨЛЗИЙ – а.х.а Ө.Сүхбат
4.У.х М.БАДАРЧ – у.ө.и.н Ч.Батчулуун
5.У.н Д.АМАРЖАРГАЛ – а.х.а О.Гантулга
6.А.х.а Б.Эрдэнэхүү – а.а Д.ХҮДЭРБУЛГА
7.А.а Б.Түмэндэмбэрэл – а.а Б.ЗОРИГТБААТАР

Дөрвийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – гоцлов
2.Б.БАТМӨНХ – Д.Хүдэрбулга
3.Б.БАТ-ӨЛЗИЙ – Б.Зоригтбаатар
4.М.БАДАРЧ – Д.Амаржаргал

Тавын даваа

1.П.БҮРЭНТӨГС – Б.Бат-Өлзий
2.Б.Батмөнх – М.БАДАРЧ

Зургаагийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – М.Бадарч

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй