Шууд Chart

Ийм юм болж өнгөрөв өө

2018-09-11 10:25:52

Тэртээ 1991 оны Америкийн нээлттэй тэмцээний финалд домогт Мартина Навратилова өөрөөсөө бараг 2 дахин залуу Моника Сэлештэй учраа таарсан байдаг. Энэ жил бас 16 насны зөрүүтэй 2 тоглогч финалд үлдэв. Ганцхан жилийн өмнө шинэ төрсөн хүүхдийнхээ төлөө эмнэлгээр сандран гүйж явсан Сэренаг теннисний талбайдаа ийм супер формтойгоор буцаж ирнэ гэж хэн санах билээ. Тэр үед тэр дахиж теннис тоглох тухай бодлыг толгойноосоо бүр аваад хаячихсан бсан гэдэг.

Сэрена Вимлдонд финалд үлдэж байснаасаа ч хүчтэй бна даа. Америкт тэр Канэйпид ганц сет өгснийг эс тооцвол бүх өрсөлдөгчдөө үзэхгүй шүүрдэж байгаа.

Түүний өрсөлдөгч нь дөнгөж 20 настай хар арьст япон бүсгүй. Аав нь Нью Иоркийн их сургуульд нэгэн япон бүсгүйтэй танилцан гэр бүл болж байжээ. Дундаас нь анх харахад жаахан нүдэнд дасамгүй ази царайтай хэрнээ хар арьст энэ охин мэндэлсэн хэрэг. Тоглолтоо бичихээс өмнө түүний талаар 2 үг сийрүүлчий.

Хөлбөмбөгт скаутууд гэж бий. Багууд өөрийн хүмүүсээ сайн тоглогчийг олуулах гэж дэвэн дэлхий рүү илгээдэг. Тэгвэл теннист ч мөн адил. Гэхдээ хөлбөмбөгөөс ялгаатай нь багууд биш компаниуд скаутуудыг хөлсөлдөг. Түүнийг МкИнройгийн академид байхад теннисний ертөнцөд савраа дүрсэн бүх л том компаниуд ойшоодгүй байж. Өсвөрийн тэмцээнүүдээр шальсан амжилтгүй, чансаа ч үгүй байж. Харин Адидасын скаут Мэркель тэнд 2 дахь удаагаа зочлохдоо Осакатай 2 цагийн хамтарсан бэлтгэл хийжээ. Бэлтгэл дуусаад тэр эзэд рүүгээ шуут утасдсанаар тэр Адидасын тоглогч болжээ. Тухайн үед 15 настай байсан охин энэ үед чансаагаараа 315 дээр бичигдэж байжээ. Түүний цохилтууд маш хүчтэй байсан, давуулалтынх нь эрч нь аймшигтай тамирчин болж мэдэх нь гэсэн сэтгэгдлийг надад төрүүлсэн гэж Мэркель хожмоо дурсчээ.

Осака Америкт яг Сэрена шиг бүх өрсөлдөгчөө төвөггүйхэн өвдөг шороодуулсан. Яалт ч гүй явсаар байгаад 2 супер формтой тамирчид финалд туллаа даа. Хавар Майамигийн тэмцээнд хоорондоо анх таарахад залуу нь хөгшнөө дөнгөж байсан. Гэхдээ тэр үед Сэрена тенниснийхээ төсөөллийг дөнгөж бага багаар олж авч байсан үе. Энэ удаа харин тэр яах аргагүй фаворит нь.

Сэрена их нервтэй эхлэв. 2 дамжуулалтаа алдчихсан. Гэхдээ 30-0-оос барьж чадсан шүү. Анхны оноог авахад стадион буцлах нээ. Аргагүй шд, Америкийн тэмцээнд америк тамирчин тоглож байгаа. Бөмбөг нөгөө талд шилжихэд Осака бас ялгаа алга. Бас л 0-30. Гэхдээ тэр нервээ барьж чадсаан. Энэ гэйм түүний хувьд сэргэлтийн цэг нь байжээ. 1-1 болгоод зогсохгүй цааш явсаар 5-1 болгоодхов. Сэрена 5-2 болгох үед харин за одоо тэр комбак хийх үү гэж харж байсан ч талаар болов. 6-2-оор ази бүсгүй амархаан эхний сетийг гартаа оруулчихав.

2 дахь сетийг эхний гэймийг дахиад Сэрена авсан. Осака тэнцүүлсний дараа Сэрена шүүгчээс анхааруулга аваадахлаа. Тоглолтын дундуур дасгалжуулагчаасаа зөвлөгөө авах гэсэн нь дүрэм зөрчиж байгаа хэрэг гэж үзжээ.

Эхний сетэд арчуулсан тэр ер нь тун их нервтэй бна даа. Гэхдээ уураа тоглолтдоо гаргаж 3-1-ээр тэргүүлээд эхлэв. Осака мөчөөгөө өгсөнгүй ээ. 3-2 болгож чадлаа. Оноо алдсандаа уурссан Сэрена цохиураа газар савж нам налмийлгаж, шамь шалчийлгаж орхилоо. Португал шүүгчээс 2 дахь сануулга ирэх нь зүйн хэрэг. Дүрмийн дагуу Осакад оноо очих ёстой. 15-0-ийн бэлэг авсан ази теннисчин Сэренагийн контролоо алдаж байгааг сайхан мэдэрч тоглосоор 3-3 болголоо. Бүр 4-3 болгож илүүрхлээ. Энэ үед...

Сэрена савандаа багтсангүй тэсэрчвээ. Шүүгч рүү очиж хуруугаараа зангаж байгаад чичилж өгөв. Чи муу хулгайч л гэнэ. Оноог нь хулгайлсан гэж үзэж байгаа аж. Бас худалч л гэнэ. Ингэж луйвардуулсанд орвол шууд хожигдсон нь дээр гээд л ёстой урсгаж өгч байнаа. Сүүлд нь бүр уйлав. Энэ үед харин Осака тун хөөрхийлөлтэй харагдаж байлаа. Бүлтэгнээд л. Гэхдээ түүнд япон гени аргагүй бнаа. Айхтар хүлээцтэй охин юм.

Аливаа спорт өөрийн гэсэн дүрэмтэй. Виллиамс энэ үйлдлийнхээ төлөө бүтэн гэймээр торгуулваа гэж. 5-3 болчих нь тэр. Гэхдээ Сэрена бол Сэрена. 5-4 болгож чадсан шүү. Стадион дахь дэмжлэг аймаар байгаа ч тоглолтын эхэн үеэ бодвол арай багассан ч юм шиг. Түүний улаан ногоон фэнүүд харин алж өгч бнаа. Суудлаасаа босч байгаад юу ч юм талбай руу орилсон хүн энүүгээр дүүрэн, тэрүүгээр зөндөө.

Энэ Осака тун чамбай охин юм аа. Энэ бүх сэтгэл санаа үймүүлсэн үйл явдлын дараа гэйм алдсан ч тоохгүй үзэлцсээр 6-4 болгож чадав. Ингээд Японоос анхны гранд сламыг авч чадах нь тэр ээ. Сэрена уламжлалт шүүгчтэй гар барьдаг ёсыг огоорч хажуугаар нь өнгөрч очоод Осакаг тэвэрч баяр хүргэсэн. Осака сандал дээр суучаад хэчнээн ч их уйлав. Залуу хүүхэд болохоор аргагүй юм даа. Үзэж байсан би хүртэл дагаад хачин болов. Сэренаг шагналын тавцан дээр үг хэлэх болоход олон үзэгч тэрний эсрэг болжээ. Бүүлээд л.

Нэлээн тайвшралыг олсны дараа Осака үзэгчид рүү очиж гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагчидтайгаа баяраа хуваалцлаа. Түүний ээж ёстой л япон хүн. Барууны ээжүүд хамгийн түрүүн гүйж очоод бөөн л юм болоод бдаг даа. Тэр харин бусад бүх хүнийг охинтойгоо тэврэхийг хүлээн тун тэвчээртэйгээр хүлээцтэйгээр зогсоод байлаа. Эцэст нь тэр охин дээрээ бууж ирэв. Гэхдээ яг урд нь очиж зогсонгуутаа охиныхоо царайг хараад л шууд сад тавьсаан. Овоо гүрийж байсан би хүртэл нүдээ шударчдаг юм даа.

Ингээд өмнө нь хэзээ ч харж байгаагүй нэгэн тоглолтоо би үзэв. Сэрена хэзээнээсээ эмоцтой тоглогч. Клижтерстэй нэг удаа тоглоход бас нэг ийм юм болж байж билээ. Гэхдээ өнөөдрийнх бол түүнийг давсан үйлдлүүд байлаа. Ёстой л хачин жигтэй, үргэлж яригдах финал болж түүхэнд үлдлээ.

Америкийн нээлттэй тэмцээн Мөнхбат аваргын хэлдгээр аньж яваа хөгшин борогууд ургаж яваа нялх ногоонуудын талбар бололтой. Постны эхэнд гарсан тоглолтод Сэлеш хожоод чансааны 2 луу Штеффи Графын ард бичигдэж байлаа. Чансааны 5-д байсан Навратилова тэр намраа зодог тайлж байсан. Бас 2000 онд хөгшин Сампрасыг залуухан Сафин хожиж од болох үүдээ нээж байлаа.

Ер нь бол Сэренагийн цаг буцаж яваа. Түүнд сайн тоглох он жилүүд ёстой ганц хоёрхон жилээр л үлдсэн. Уг нь яаж ийж байгаад хоёр байг гэхэд ганц цом авчихвал тээ. 23 цом авч Штеффи Графын өмнө бичигдэх болсон түүнд домогт Маргарет Курттай зэрэгцэхэд ердөө ганцхан цом дутуу байгаа. Дахиад нэгийг нэмээдэхвэл бүх цаг үеийн хамгийн агуу нь гэж тэр бичигдэх болно. Тоглож байгааг нь харвал түүнд ийм потенциал бнаа. Гэхдээ энэ цаг үед ноёлж байгаа хар арьст бүсгүйг зогсоох гэж өөр нэгэн хар бүсгүй гараад ирвүү дээ. Цагаанууд бол түүний ноёрхлыг бараагүй дээ. Осака ямартай ч энэ намар биширмээр тоглолтыг харуулсан. Цаашдаа хэрхэхийг цаг хугацаа л харуулна даа.

За ингээд 1 сард Австралид уулзацгаая даа. Хамгийн их үзэгчтэй нь Австралийн тэмцээн.Зун хөдөлгөөн ихтэй, бөмбөрцгийн хүмүүс ийш тийш гарч гүйгээд зуны 2 гранд сламыг тэр бүр үзэлгүй өнгөрчөөд байдийн. Хөлбөмбөгтэй ч давхцдагийг хэлэх үү, дуулианд нь нам дарагдаал өнгөрдөг. Францынхыг бол Надал бүр ч утгагүй болгож байгаа. Харин өвөл бүх хүн ичээндээ орж зурагтаа харж хэвтдэг болохоор Австралийн нээлттэй тэмцээнийг бүгд үзээд байдийн. Угаасаа ч үүх түүх гээд гоё талбай шүү. Сэтгэл догдлуулсан мөн ч их тоглолтыг үзсэн дээ.

Л.Отгонбаяр

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Ийм юм болж өнгөрөв өө  
Үзсэн: 2553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.9.43.xxx] 2018-09-11 16:17
АРЬС НЬ ХАР ЦАРАЙ НЬ АЗИ БАЙНА. кккк
Зочин [188.95.123.xxx] 2018-09-11 14:32
Serenadl bajr hurgie

Бидэнтэй нэгдээрэй