Шууд Chart

Баянзүрхийн гүүрийн бетон цутгалтын ажил хийгдэж байна

2018-09-11 11:28:47

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч дарга Г.Баттогтох нар Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүр шинээр барих төслийн ажлын явцад хяналт тавьж газар дээр нь ажиллав.

Өнөөдрийн байдлаар гүүрийн 0-4 тулгуурын хайрцган дам нурууны доод хэсгийн болон хавирган хавтангийн 1600 м3 бетон цутгалтын ажил хийгдэж байна.

Одоогоор үндсэн гүүрийн 60 өрөмдмөл шон сууриас 52 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 12 хийхээс 7, захын тулгуурын их бие 3, завсрын тулгуур 12 хийхээс 8, 1 насадка, 11 резин тулц хийгдээд байна.

Үүний дараа Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Зам барилгын ажил үргэлжилж байна.


Баянзүрхийн гүүрийн бетон цутгалтын ажил хийгдэж байна  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй