Шууд Chart

Цэрэг-спортын "Дөл" тэмцээн болно

2018-09-11 11:54:55

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2018 оны есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар удирдамж, заавар гарч бэлтгэл ажлыг хангаж байна.

Тэмцээний зорилго нь “Өсвөр үеийхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвсэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна” Тэмцээнд 7 эрэгтэй, 4 эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцоно. Тасаг бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээний онцлог нь сумуудын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид оролцоно гэж Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.


Цэрэг-спортын "Дөл" тэмцээн болно   
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй