Шууд Chart

В.В. Путин: ОХУ, Эдийн засгийн салбараа бүх чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй байна

2018-09-11 13:17:15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулганд оролцогсдод хандан чуулганы өмнө өөрийн илгээлт, мэндчилгээг хүргүүлсэн. Ерөнхийлөгч Путин Дорнын 4 дэх удаагийн эдийн засгийн форумд оролцогсдод хандан жилээс жилд энэхүү чуулган хүрээгээ тэлж, энэ жил дэлхийн 60 гаруй улс орон чуулганд оролцохоор хүрэлцэн ирснийг зориуд тэмдэглэн, Владивосток жилээс жилд дэлхийн улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарынхан, түүнчлэн шинжээч ажиглагчдын анхаарлыг татсан талбар болон өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Мөн Владимир Путин энэ жилийн чуулган “Алс Дорнод: боломжийн хязгаарыг өргөтгөх нь” гэсэн үндсэн сэдэв дор ОХУ-ын тал, цаашлаад өргөн уудам Ази-Номхон далайн бүсийг чиглэсэн эдийн засгийн харилцаагаа өргөтгөх гол хүсэл эрмэлзэл дор явагдаж байгааг Путин онцлон хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч түүнчлэн мэндчилгээндээ ОХУ, Алс Дорнодын бүс нутагтаа дэлхийн улс орнуудын анхаарлыг хандуулж, төвлөрүүлэхэд онцгойлон санаа тавьж, цаашлаад энэ бүс нутагт аж үйлдвэрлэл, бизнес, эдийн засгийн шинэ төсөл хөтөлбөрүүдийг төвлөрүүлэхийн тулд хил гаалийн онцгой нөхцөл бүхий шинэ боомт Владивосток хотноо байгуулж, цаашлаад энд нийгмийн, дэд бүтцийн, боловсрол-шинжлэх ухааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэн, экспорт болон технологийн шинэчлэлийг дэмжин ажиллахад онцгойлон анхаарч байгааг тэмдэглэсэн байна. 

Энэ бүхэн нь олон улсын хамтын ажиллагаа, худалдаа, удаан хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт, мөн орчин үеийн хамгийн үр ашигтай хамтын гэрээ хэлцлүүдийг төвлөрүүлж, Оросын Алс Дорнодын бүс нутгийг хөгжлийн томоохон төв цэг болгон хөгжүүлэх зорилт тавиад байгааг онцолжээ.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч цаашлаад Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, мөн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бүх талаар хамтарч ажиллах харилцан ашигтай бат бэх үндэс суурийг тавихад таатай байх болно гэдгийг мэндчилгээндээ уламжилсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.В. Путин: ОХУ, Эдийн засгийн салбараа бүх чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй байна  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй