Шууд Chart

Авлигын хэргээр баривчилжээ

2018-09-11 13:30:55

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Төрийн байгууллагын Нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан, өндөр албан тушаал хашдаг хүний нөхрийг өнгөрсөн баасан гарагт мөрийтэй тоглоомчин гэдгээрээ алдаршсан Станли Хо-гийн бэр, Макаод томоохон бизнес эрхэлдэг эмэгтэйгээс 510,000 ХК доллар буюу 65 ам.долларын хахууль авсан хэргээр шалгаж байгаа юм байна.

Одоо 55 настай, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Вилсон Фунг Винг-ип-ыг бусдад давуу байдал олгож, хахууль авсан хэрэгт тус мужийн Авлигатай тэмцэх байгууллага шалгалт явуулжээ.

Хонконг мужийн Инновацийн бодлого, удирдлагын газрын дарга Бэти Фунг Чинг Сук-и гэгчийн нөхөр Вилсон Фунг нисдэг тэрэг үйлдвэрлэдэг компанийн захирал, хувьцаа эзэмшигч, 62 настай Чан гэгчээс хагас сая хонг конг доллар авсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо (АТБДХ)-ны мэдэгдэлд бичсэнээр, Вилсон Фунг 2004 онд Эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн газрын Нисэх тээврийн хэлтсийн даргаар ажилладаг байсан ба агаарын тээврийн үйлчилгээний гэрээ хэлэлцээр байгуулах, нислэгийн зөвшөөрөл олгох зэрэг ажлыг хариуцдаг байжээ. Мөн уг хэрэгт Чан-ыг төрийн албан хаагчид давуу байдал олгосонд буруутгаж байгаа бөгөөд тэр хоёр хүнд холбогдох хэргийг ирэх мягмар гарагт прокурор шүүхэд шилжүүлэх юм байна.

АТБДХ-ны мэдэгдэлд Вилсон Фунг Чан-аас авсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтад урьдчилгаа болгон өгсөн гэсэн байна. Мөн Вилсоныг бусдаас мөнгө авсан, бас ашиг сонирхлын зөрчилтэй тухайгаа эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй гэх асуудалд буруутгаж байгаа гэнэ.


Авлигын хэргээр баривчилжээ  
Үзсэн: 2077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.114.xxx] 2018-09-11 13:56
Хуулиа дээдлэж хэрэгжүүлдэг улс оронд ингэж арга хэмжээ авч байх юм,харин манайд бол төрийн албанд шургалуулана гээч,өдөр шөнө шиг ялгаатай байгаа биз.

Бидэнтэй нэгдээрэй