Шууд Chart

Хилийн чинад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт болно

2018-09-11 14:05:54

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чинад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтад зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ЗГХЭГ-ын Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл нар оролцож мэдээлэл өглөө.

“Хилийн чинад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-аар хилийн чинадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чинадаас эх орныхоо хөгжил дэвшилд  оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чинад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чинад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” сэдэвт нээлттэй өдөрлөгийн болно.    

“Хилийн чинад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-нд оролцохоор 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгч оролцоно.


Хилийн чинад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт болно   
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй