Шууд Chart

Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын бага хурал болов

2018-09-11 16:26:59

“Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр нийслэл хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 17 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсан.

Түүнчлэн барааг хилээр нэвтрүүлэх үед Хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж эерэг үр дүн гарч байгаа юм. Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаас МонголУлсыг хүнснийхяналтшалгалтадэрсдэлдсуурилсанаргыгхэрэгжүүлсэнзагваророн болох төдийгүй хөгжижбайгааорнуудадзохицуулалтыгнэвтрүүлэхжишиг, сайн туршлага болсон гэж дүгнэсэн.

Энэ амжилт, туршлага дээрээ суурилан экспорт, импортын хяналтыг шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх төдийгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц үр дүнд хүрч худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хангасан улс орнуудын жагсаалтад эзлэх байраа ахиулах  нь чухал юм. Уг хуралдаанаар гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон нь онцлог байлаа.


Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын бага хурал болов  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй