Шууд Chart

2001 оны 9-р сарын 11-ний халдлагад сүйдсэн метроны станцыг 17 жилийн дараа дахин нээлээ

2018-09-11 17:10:12

АНУ-ын Нью Йорк хотноо 17 жилийн тэртээ 2001 оны 9/11-ний террорист халдлагад өртөн сүйдсэн метроны станцыг дахин нээсэн байна. Нью Йорк хотын Манхеттен дүүргийн өмнөд хэсэгт байрлаж байсан ДХТ-ийн ихэр цамхагийн дэргэд байсан метроны станц алан хядагчдын үйлдсэн балмад халдлагаас хойш өнөөдрийг хүртэл хаалттай байсан юм. ДХТ-ийн ихэр цамхагийн дэргэд байрлаж байсан метроны Cortland Street станцын 1-р шугам 11-ний халдлагын үеэр цамхагийн нурангид дарагдан, бүрэн сүйдсэн юм.

Тэгвэл метроны станцыг энэ жил World Trade Center буюу ДХТ гэсэн нэртэйгээр дахин нээсэн байна. Нью Йорк хотын нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Жозеф Лота, ДХТ сүндэрлэж байсан газарт дахин метроны шугам нээж байгаа нь хотын иргэдийн хувьд дахин мэндэлсэн мэт ихээхэн учир утгатай үйл явдал гэдгийг онцолсон байна.

Нью Йорк Таймс сонины мэдээлснээр хотын захиргаа ДХТ сүндэрлэж байсан газарт шинээр метроны станц барих ажилд 181,8 сая доллар зарцуулсан байна. Манхеттен дүүргийн өмнөд хэсэгт метроны хуучин станцыг шинэчлэн, сэргээн байгуулахын тулд хотын дэд бүтцэд нүсэр ажил хийгдэж, дэд бүтэц, шугам сүлжээ, газар дорх байгууламжийг шинэчлэн засварлаж, галт тэрэгний нийтдээ 365 метр замыг шинэчлэн, метроны станцын хана, дээвэр зэргийг цоо шинээр байгуулжээ.

Метроны шинэ станцыг хамгийн орчин үеийн техник, агааржуулалтын системээр тоноглохын зэрэгцээ станцын доторх ханыг Америкийн тусгаар тогтнолын тунхаг бичиг болоод НҮБ-ын Хүний эрхийн тунхагийн ишлэлийг сийлбэрлэн бичсэн гантиг чулуугаар чимсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2001 оны 9-р сарын 11-ний халдлагад сүйдсэн метроны станцыг 17 жилийн дараа дахин нээлээ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй