Шууд Chart

“Америкийн гоо бүсгүй”-гээр урлаг судлаач мэргэжилтэй Ниа Франкелин шалгарчээ

2018-09-11 17:19:28

Америкийн Нью Жерси мужийн Атлантик Сити хотноо “Америкийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн болжээ. “Miss America-2019” тэмцээнд Нью Йорк мужийг төлөөлөн оролцсон Ниа Франклин гэх бүсгүй шалгарч, гоо бүсгүйн титмийн эзэн болсон байна.  

Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ жил 97 дахь удаагаа зохион байгуулагджээ. Бараг 100-аад жилийн түүхтэй энэхүү тэмцээн нь хамгийн нэр хүндтэйд тооцогддог байна. Америкийн 2019 оны гоо бүсгүйгээр шалгарсан Ниа Франклин гэх бүсгүй хэдийгээр Хойд Каролинд төрж өссөн ч тэрээр Нью Йорк мужийг төлөөлөн тэмцээнд оролцсон байна. Ниа урлаг судлаач, хөгжмийн зохиолч мэргэжилтэй, Америкийн хамгийн нэр хүндтэй их сургуульд суралцан энэ мэргэжлээ эзэмшжээ.

Түүнчлэн тэрээр цаашдаа дуурийн дуучны мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа чухам хөгжим, урлаг түүнийг өөрийн нээн олж хөгжүүлэхэд хамгийн ихээр тусалсан гэж ярьжээ. Америкийн гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлсэн Ниа бүсгүй 50 мянган долларын мөнгөн шагнал хүртсэн байна.

Тэрбээр тэмцээнд тэргүүлсэн баярт мөчөө хуваалцах үеэрээ цаашдаа хүүхэд багачуудад хөгжим, урлагийн салбарт чанартай боловсрол мэдлэг олж авахад тусалж дэмжин, энэ чиглэлд ажиллахыг хүсч байгаагаа ярьжээ.

Miss America 2019: Miss New York wins first swimsuit-free pageant NO CAPTION зурган илэрцүүд

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Америкийн гоо бүсгүй”-гээр урлаг судлаач мэргэжилтэй Ниа Франкелин шалгарчээ   
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй