Шууд Chart

ХБНГУ, ПЕРУ улсад “Алтан маск”-ийг эргүүлэн өгчээ

2018-09-12 10:00:00

Герман улс Перуд энэ улсын түүхэн чухал эд өлгийн зүйлийг нь 20 жил үргэлжилсэн дипломат болон хууль эрхзүйн маргаан тэмцлийн дүнд эргүүлэн өгчээ. Манай эриний 8-р зууны үеийн Сиканы алтан маск 1999 онд Перугийн Үндэсний музейгээс алдагдаж, улмаар энэ улсын эрх баригчид Интерполоор дамжуулын эрж хайж байжээ. 

Тэгвэл ийнхүү алдагдсан “алтан маск”-ийг сүүлд Германы Висбаден хотоос олж илрүүлсэн байна. Улмаар Перугийн эрх баригчид Германы талд хандан улсынх нь түүхэн өв соёлыг эргүүлэн өгөх хүсэлт тавьсны дагуу Мюнхены шүүх 2016 оны 12-р сард шийдвэр гаргаж, улсынх нь нутаг дэвсгэрээс олдсон маскийг Перуд эргүүлэн өгөхийг үүрэгдсэн юм. Перугийн эртний сикан омог нь энэ улсын хойд эрэг дагуух нутгаар 8-14-р зууны хооронд амьдарч байсан омог юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ, ПЕРУ улсад “Алтан маск”-ийг эргүүлэн өгчээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй