Шууд Chart

Шилдэг банхар нохойг шалгаруулна

2018-09-12 08:34:12

Нүүдэлчин монголчуудын өв соёлын салшгүй нэгэн зүйл бол хоточ Монгол банхар нохой билээ. Нэгэн үе ховордон цөөрсөн энэ нохойг анхааралдаа авч өдгөө дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, үйл ажиллагаа явуулж байгаа. 

Эдгээрийг нэгтгэсэн “Монгол банхар” клуб Монголын нохой судлалын холбооны дэргэд байгуулагдан ажиллаж, Дэлхийн нохой судлалын холбоо /FCI/-д 2016 онд албан ёсоор бүртгүүлэн элсчээ.

Монголын нохой судлалын холбоо "MKF"-ын салбар клүбүүдын энэ жилийн “Улсын аварга-2018” тэмцээн уламжлал ёсоор Био комбинатад байрлах Эко спорт комплекс, дотор зааланд, мөн гадна хөлбөмбөгийн талбайд болох гэнэ.

Нохойн үүлдрийг цэвэр авч үлдэх, дэлхийд монголын нохдыг сурталчлан таниулах албан ёсны зэрэг, цол олгох уг тэмцээнд Герман хоньч нохой, Дундад Азийн хоньч нохой, Кавказ хоньч нохой, Орос овчарка, Роттвейлер, Монгол банхар, Төвч мастиф, Монгол Тайга анч нохой зэрэг 30 үүлдрийн 350-400 гаруй нохой оролцон ур чадвараараа өрсөлдөх гэнэ. 

Бүх үүлдрийн тэмцээн (дотор заал), Specialty тэмцээний буюу үүлдэр дагнасан (гадна хөлбөмбөгийн талбайд) тэмцээнийг Олон улсын нохой судлалын холбооны дүрмийн дагуу САС, САСIB зэрэг, цол олгох эрхтэй Монгол-Б.Энхбаяр MKF, ОХУ-Евгений Пудеев FCI/RKF, БНХАУ-Я Вей FCI/CKU шүүгчид урилгаар хүрэлцэн ирж шүүнэ.

Тэмцээнд оролцох үүлдрийн нохдыг энэ сарын 18 хүртэл бүртгэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг банхар нохойг шалгаруулна  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй