Шууд Chart

"Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар" марафон ирэх бямба гарагт болно

2018-09-12 10:02:18

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний спортоор хичээллэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой "Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар" хандивын гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

"Ахиллас Монгол" Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ болох гэж байна. Тус тэмцээнтэй холбогдуулан 09 дүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаах тул та бүхэн өөр зам сонгон зорчино уу.


"Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар" марафон ирэх бямба гарагт болно  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй