Шууд Chart

“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2018-09-12 10:15:48

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICT-Expo-2018" үзэсгэлэн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1, 2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл өнөөдрөөс эхлэн 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл www.ictexpo.mn сайтаар явагдана.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "Дижитал хөгжилд хамтдаа" уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.


“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй