Шууд Chart

Япон соёлын наадам болно

2018-09-12 11:21:27

“Япон соёлын наадам-2018” арга хэмжээ энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна.

Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор болох юм.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй  боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлага тоглолтоо сонирхуулах бөгөөд японы кимоно үзэх зураг авхуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтойз. Мөн Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Япон соёлын наадам болно  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй