Шууд Chart

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2018-09-12 12:28:48

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотноо өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 15 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр  аваргуудаа шалгаруулна.

Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын шигшээ баг тамирчид оролцож байна. Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр,  ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нар ажиллаж байгаа юм.

Харин Улсын шигшээ багт ГТУА 22-р ангийн захирагч, ОУХМ О.Батсайхан, ГТУА 24-р ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 56-р ангийн аврагч ОУХМ Я.Энхбаяр, ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 58-р ангийн аврагч, спортын мастер Э.Баттулга, ГТУА 58-р ангийн аврагч А.Эрдэнэбаяр, ГТУА 28-р ангийн аврагч Б.Наранбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Г.Дэлгэрдалай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш нар багтаж байна.

Дашрамд дурдахад, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар  тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын баг тамирчид байлдааны тархалтын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ   
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй