Шууд Chart

Х.Тэргэл: Ээж минь намайг “Харахад эмэгтэй ч дотор нь эр хүн оршдог” гэдэг байж билээ

2018-09-12 14:33:21

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Хулганайн Тэргэлтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа аж. Түүний ирсэн гол шалтгаан нь “Эргэж бүү хар” номынхоо нээлтийг хийх гэнэ. Нээлт “Интерном”-ын их дэлгүүрт болох аж.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Маргааш номынхоо нээлтийг хийх гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Энэ номонд АНУ-д 14 жил ажиллаж амьдрахдаа ажлынхаа хажуугаар бичсэн өгүүллэг, нийтлэл, шүлэг багтсан. Тус улсад хар бор ажил өдрийн 10 цагийн турш хийхийнхээ зэрэгцээ ном бичнэ гэдэг тийм ч амар байсангүй ээ.

-Ямартай ч уран бүтээлээ орхиогүйд уншигчдын тань өмнөөс баяр хүргэе. Яагаад "Эргэж битгий хар" гэж нэрийдсэн юм бэ?

-Хүн бүрийн нийтлэг араншин байх юм аа. Бүгд л өнгөрснөө дурсдаг, харамсдаг. Гэхдээ харамсалтай нь юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр цаг хугацаа эргэж ирэхгүй. Тиймээс л маргааш, нөгөөдрийг үзэж харж яваадаа хүн илүү талархаж явах хэрэгтэй. Иймээс “Эргэж бүү хар, бүү харамс, өнөөдөр, маргааш, нөгөөдөрт илүү тэмүүлж амьдар” гэсэндээ ингэж нэрлэсэн юм.

-Гэхдээ “Өмнө нь хэн байснаа санаж бай гэсэн үгнээс зөрөхгүй биз дээ ...

-Мэдээж хүн ямар явснаа, хэн байснаа мартаж болохгүй гэдэг бол үнэн. Гэвч ирээдүй цагт илүү сайн, илүү хүчтэй, илүү зорилготой амьдрахын тулд өмнөхтэйгээ үргэлж зууралдаж байх сайн зүйл биш бололтой. Амьдрал бол дурсамжийн хэлхээ мөн боловч хүн бүр ирээдүйг хүсэж, зөгнөн мөрөөдөж амьдардаг шүү дээ. Ямар ч тохиолдолд хүн хэрэв ухаантай аваас өчигдрөөс, өнөөдөр, өнөөдрөөс нөгөөдөр илүү утга учиртай амьдрах хэрэгтэй.

-Уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?

-479 хуудас болж байсан номоо нэлээн хасаад 368 хуудас болголоо. Дийлэнх нь өгүүллэг. Мөн яруу найргаар би анх ард түмэндээ танигдаж байсан учир шүлгээ ч оруулсан. Сонин хэвлэлд ажиллаж байсан болохоор нийтлэл ч орууллаа. Санаагаа яг ингэж олдог гэж хэлэх хаашаа юм. Эрэл сурал, бодол бясалгал, заримдаа онгод ч хайрладаг.

-Яруу найрагч Х.Тэргэл гэж би өмнө нь сонсож байлаа. Гэтэл гэнэт алга болж, алс хол АНУ-ыг зорьсон дуулдсан. Шалтгаан юу байв?

-Ямар ч шалтгаан байсангүй ээ. Миний хувь тавилан намайг яв гэсэн буй заа. Хол явж зовлон жаргал бэрхшээл амсаж, сөрж туул гэсэн байх. Хүн бүр өөр өөрийн хувь тавилангийн замаар алхдаг. Миний зам намайг холын Америкт ахлуулсан байх.

-Тантай би өмнө нь уулзаж, ярилцаж байсангүй. Гэхдээ та надад “Нэлээн шийдэмгүй хурц” санагдлаа ...

-Ер нь бол үлбэгэр сулбагар, эргэж буцсан араншин хол алхуулж чаддаггүй. Чөдөр тушаа л болно. Хэрэв би шийдэмгий хурц зантай нэгэн биш байсан бол өнөөдөр магадгүй танд ярилцлага өгөөд суухгүй байх.  

-Тийм байж ч болох. Үүнд харийн нутагт, амьдрал толгойлж явсан тань нөлөөлдөг болов уу?

-Би угийн л ийм хурц араншинтай хүн. Төрлөх араншин тэгтэл хувирдаггүй санагддаг. Сүүлийн жилүүдэд харийн нутагт амьдрал өрх толгойлох ажлыг би биш хань минь хийдэг болсноор надад бичих цаг боломж илүү олдсон. Ээж минь намайг “Харахад эмэгтэй ч дотор нь эр хүн оршдог” гэж хэлдэг байж билээ.

-Монголд ирээд та хэд хонож байна вэ. Хэзээ буцах бол. “Холын хүнээс үг сонс” гэдэг дээ. Манай нийгэм болон ялангуяа залуусын биеэ авч яваа байдал ямар харагдаж байна вэ?

-Би энэ сарын 9-нд ирсэн. Одоогоор тэгтлээ тийм ийм болж, ингэж харагдаж байна гэж хэлэхээр болтлоо хүмүүстэй уулзаж, гудамжаар тухтай явж амжаагүй л байна. Ямартай ч ганц л үгийг баттай хэлж чадна. “Сэгсэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг дээ. Энэ бол миний хайртай, санаж бэтгэрдэг эх орон. Яаж ч байсан муухай санагдахгүй. Илүү, бүр илүү сайн сайхан болоосой гэсэн ханашгүй, цадашгүй их хүсэл шуналаар л эх орондоо ханддаг даа. Аравдугаар сар гаргаад буцна аа.

-Дээр та “Нөхөр маань надад тусладаг” гэж хэлсэн. Таныг гэр бүлээсээ өрх тусгаарласан гэж сонсож байсан болохоор лавлаж байна л даа ...

-Би анхны гэр бүлээсээ өрх тусгаарлаад 12 жилийн дараа дахин амьдрал зохиосон. Харийн нутагт ханьтайгаа, хүүтэйгээ учиран золгож эдүгээ хамтдаа амьдарч байна. Нөхрийг маань Энхбаатар гэдэг. Зайнаас тандан судлах мэргэжил эзэмшсэн инженер хүн л дээ. Аав нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Дамбадаржаа гэж хүн бий. Бид охин, хүү хоёртой.

-Та нэлээн дээхнэ анхны гэр бүлийнхээ хүний тухай нийтлэл бичиж, салгаж суусан бүсгүйнх нь зургийг олон нийтэд дэлгэн нэлээн шуугиан тарьж байсан юм билээ ...

-Би зургийг нь тавиагүй шүү дээ. Надад зураг нь байдаг ч үгүй. Нүүрномондоо бичиж тавьсан зүйлийг л сайт, сониныхон нийтлэхдээ зурагжуулсан бололтой юм билээ. Хараал жатга хийлгэж, охин бид хоёрыг доромжилоогүй бол зүгээр л эр эмийн салалт төдий зүйл болох байсан. Тэр тийм байгаагүй болохоор би тэгж бичсэн юм. Харамсалтай нь “Найз, найз” гэж наалдаж байгаад намайг лам бөөд үзүүлж, тохуурхаж элдэвлэсэн. Сүүлийн үед тиймэрхүү эмс олширсон тул бусдад сургамж болоосой гэсэндээ л бичсэн хэрэг. Амьдралынхаа туршид би дандаа бэрхшээл сөрж, туулж, цэх бардам зогсож яваа хүн. Бөхийж гундсангүй, урвайж доройтсонгүй. Энэ бол Тэргэл би юм.

-Сүүлд та тэдэнтэй ажлын шаардлагаар тааралсан болов уу?

-Хаана ч, яаж ч таарсан би цэх бардам харах байх, тийм үү. Харин гэмтэн ялтан улс хүний нүүр рүү цэх харах амаргүй байх. Арга заль муу муухай аргаар хүнд хор хүртээдэг улсыг бурхан өршөөх болтугай гэж л залбирдаг даа. Учир нь би бол өдөр бүр бурханд итгэж бусдын төлөө залбирдаг эмээгээ хормойдож өссөн юм шүү дээ. Тиймээс би хүнд очоод “Хараал жатга хийгээд өг. Хорлоод, салгаад аль” гэж хэлэх байтугай бодож үл чадна.

-Тантай энгийн ярих гэхээр үргэлж сенсаци санагдах юм. Та аавынхаа шүлгийг хамгаалж “Хувьсал” продакшныханыг шүүхэд өгсөн байх аа.  "Зүрхээр наадагч" кинотой холбоотойгоор ...

-Өгсөн, өгсөн. Тэд миний аавын бичсэн шүлгийг “Бидний бичсэн шүлэг” гэж мэлзээгүй, хулгайлаагүй байсан бол би шүүхэд хоосон хүн өгөхгүй шүү дээ. Миний ах дүүсийг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэдэг. Тэдний минь нэрийг ч шигласан. За яах вэ, нэр ашиглах дүүрч гэхэд аавын минь бидэнд зориулж бичсэн "Тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой" гэдэг шүлгийн мөрийг зөвшөөрөлгүй ашигласанд байгаа юм.

-Шүүхээс ямар хариу ирсэн бэ?

-Тэд шүүхдээ очдоггүй, завгүй байцгаадаг юм байна билээ ш дээ. Тэгэхээр шүүх хурал болохгүй байгаа юм чинь ямар хариу ирэх билээ дээ.

-Та тэр продакшинд ямар шаардлага тавьсан бэ. Мөнгөн торгууль тавьсан уу?

-Би мөнгө нэхээгүй ээ. Уучлал гуйлгахыг л эхэлж хүссэн. Гэвч харамсалтай нь тэдгээр хулгайч нарыг дөрвөн жилийн турш хүлээгээд барахгүй байна. Тиймээс шүүхээс ямар төлбөр, ялбар тогтоохыг би мэдэхгүй юм.

-Та Д.Индратай бас маргаан үүсгэсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсныг миний авга ах гэдгийг хүмүүс мэднэ байх. Индра гэгч О.Дашбалбар ахын эхнэр Борыг “Аавын минь салсан эхнэр. Манай ээж бол аавтай нас барах хүртэл нь хамт амьдарсан” гээд ярилцлага өгсөн байсан. Яг үнэндээ Бор эгч Дашбалбар ах хоёр салаагүй. Гэрлэлтийн баталгаа нь ч буй. Хүн ингэж гүтгэх нь зөв зүйтэй хэрэг үү.

-Зохиолчдын хороог та бас шүүмжилсэн. Цээжээ дэлсэн улс гээд л. Яагаад тэгэв. Та ч гэсэн тэр хаалгаар, орж, гарч байсан шүү дээ?

-Зохиолчдын хороог шүүмжилж болохгүй юм уу. Орж гарч байсан бол дандаа магтаж байх ёстой хэрэг үү.

-Тэгж хэлсэнгүй ээ. Чухам ямар шалтгаанаар тэгж хэлэв л гэж асуух гээд байгаа минь энэ ...

-Хорооныхоо үйл ажиллагааг илүү сайн болгоосой, сайжруулаасай гэсэндээ л тэгж хэлсэн.

-Та Монголд ирээд үеийнхээ яруу найрагч бүсгүйчүүдтэй уулзаж амжив уу. Ер нь хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг вэ?

-Одоогоор хэнтэй ч уулзаж амжсангүй. Ангийнхантайгаа илүү ойр дртно зохиолч Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэг гээд тоочвол их шүү. Ер нь би чинь олонтойгоо эвтэй хүн шүү дээ. Энэ биеийг минь сайн таньдаг хүмүүс намайг “Хүн чанаргүй хүн” гэж хэлэхгүй байх аа.

-Ингэхэд танд кино зохиол бичих бодол байдаг уу?

-Одоогоор роман тууж бичих л бодол мөрөөдөл, зорилготой. Бурхан юу бичүүлнэ тэр бүхэнд багтсан бол бичих байхаа.

-Залуу яруу найрагчдынхаа бүтээлийг хэр уншдаг вэ. Уншдаг бол ямар санагддаг бол ...

-Яг үнэндээ сүүлийн үед ямар залуу найрагч нар төрөн гарч буйг мэдэх юм алга.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Тэргэл: Ээж минь намайг “Харахад эмэгтэй ч дотор нь эр хүн оршдог” гэдэг байж билээ  
Үзсэн: 7843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.23.xxx] 2018-09-17 11:07
Нас намбандаа, тавьтартай байгаачээ. Өмнөөс нь санаа зовчихлоо
Зочин [202.9.41.xxx] 2018-09-15 13:55
Уг нь нилээн соелтой юм уншдаг,гайгуй гэж боддог байсан чинь ФБ-р дандаа хараалын vг хэлж хvн муулахдаа гаргууныг нь хараад шал дургуй хvрсэн шд.Авгай хvvxний хов жив хэрvvлд сайн юм билээ
Зочин [66.181.180.xxx] 2018-09-14 13:57
биднийг шүүмжилдэг монгол хүн хэрэгтэй түүнээс биш нэг япон авгайгаао монголоо муулуулмааргүй л байна
1234 [66.181.179.xxx] 2018-09-14 10:23
Одоо хэн Тэргэлийг сонсохов дээ. Өөрийгөө шүтэж дээдэлсэн л авгай. Дандаа хар хэрүүл хийж явдаг харахаас ой гутам төрхтэй.
Зочин [103.14.36.xxx] 2018-09-14 10:14
Туйлын сайн эсвэл туйлын муу хүн гэж байдаггүй юм. Энэ бүсгүйд сул тал бий ч сайн тал бас зөндөө шүү. Бусдын төлөө, эх орноо гэсэн сэтгэлээр асаж дүрэлзэж яваад буруу зөрүү ярих үе хэн хүнд байлгүй яахав, сайн сайхан, зөв зүйтэй зүйлийг нь тусгаж авцгаая. Урт насалж, удаан жаргаарай.
зочин [202.5.202.xxx] 2018-09-14 09:13
Amjilt hisie
Зочин [67.175.47.xxx] 2018-09-13 23:13
Ongorsonoo dorsal yostoi harinch odoo baigaa bayrladag hunii tuhai bicheech.Aztai hunii tuhai
zochin [104.59.120.xxx] 2018-09-13 23:10
өөрийгөө ухаантай хөөрхөн гэж магтаад л бусдыг доош чихэх өвчтэй, хямдхан эрээн юм өмсөж гялгар юм зүүснээ ганган дэгжин гэж боддог авгай, адилхан юм байж эмэгтэй хүнийг өнгө зүсээр доромжилно, жүжигчин Урнааг хар гээд байдаг, өөрөө нүүрээ гялайтал кремдээд хүзүү нь хар зураг фэйсээр нь дүүрэн л байдаг ш дээ
Зочин [67.175.47.xxx] 2018-09-13 22:59
China mini yamar bain sonin chamtai hench orsoldohgui zugeer nulmana.Zaluu yedee ulger jishee baij tedniig demj otrsoldoh bish
Зочин [67.175.47.xxx] 2018-09-13 22:35
Yo yo shinjilgeed happily unachihlaa.Setgelee airun gegeen bailga daa.Ooroo bardam Iluu bol ulger jishee baij bolj ogvol bor ajil manii adil buu hii.Zaluu uedee unger jishee baij zamiig ni gereltuul.Americad zaluu baihdaa hums geed javaan ajiliig haraad chadahiinhaa hireer zailhiisen.ZMinii toohgui nulsan yumiig zaluu ye mini nadtai orsoldood hiih yum.Bid yah ve?
Зочин [66.181.190.xxx] 2018-09-13 21:54
mongolchuud бүгд л америкт очоод шал угааж пицца зөөж хар бор л ажил хийдэг ш дээ нууц биш
Зочин [67.175.47.xxx] 2018-09-13 22:14
Ter unen tunee henchido nuugaagui
Зочин [66.181.161.xxx] 2018-09-13 21:08
saihan shudarga bvsgvi Mundag ch zohiolch Amjilt Jinhene hvn
Зочин [116.44.154.xxx] 2018-09-13 21:02
eh oroniihoo talaar estoi goe ug helsen bn gadaadad bidag bigend bugd tegej sanagddag uund chn talarhan Tergel chamd AMJILT huse
Зочин [202.126.89.xxx] 2018-09-13 20:56
Anhnii nuhur gej Buyntur geed Bayngol duurgiin tsagdaagiin darga bolson har nuhur bii. Hun chanar n 00 tiim nuhur
Зочин [95.229.198.xxx] 2018-09-13 20:36
Нээрэн л анхны нөхрийг нь найз гэж байгаал салгаад дээр нь лам бөөгөөр яваад Монголд ийм арчаагүй муу эмс олширч байгаа нь асар гутамшиг Ер нь эхнэртэй байж гэр бүлээ хуурна гэдэг асар их нүгэл, шийтгэлээ өөррт их ирнэ дээ
Bek [103.57.95.xxx] 2018-09-13 19:10
энэ нэп мэдрэл муутай өөрийгөө их мундаг гээд бодсон сэтгэцийн өөрчлөлтэй хүүхэн байх юм даа. Дандаа ФБ-р хэрүүл хийж тэнэг тэнэг юм бичиж явдаг ичих булчирхай нь өөрөөс ичээд алга болчихсон хүүхэн.
Зочин [49.0.212.xxx] 2018-09-13 19:01
нэг л их fs-р хэрүүл хийж юм болгонд оролцсон л хүүхэн байдагийм,Аюурзанатай хэрүүл хийгээд л байсан,танай эхнэр та 2-ын шүлгийг Монголчууд хоороор уншдаггүй гээд,хоороор уншдаг шүлэг маш сайн гэсэн үг юм болов уу,яаж ч муулаад Өлзийтөгс шиг бичиж чадахгүй нь үнэн шүү
Zz [176.179.172.xxx] 2018-09-13 18:05
Erguu mal huuhnii zohiol gej haashaa harsan yum baidag yum
Bat [182.160.32.xxx] 2018-09-13 17:40
Uhaalag busgui shu.
Зочин [202.131.245.xxx] 2018-09-13 17:14
сонирхолгүй өөрийгөө магтсан цэцэрхсэн эх орноо муулсан хүүхэн. тийм л сайн юм бол хүний нутагт биеэ оторлож суухаар ирээд сайжруулаач
Зочин [150.129.141.xxx] 2018-09-13 10:12
Сонирхолтой байлаа

Бидэнтэй нэгдээрэй