Шууд Chart

“Хоёр хотын цадиг” үзэсгэлэн дэлгэлээ

2018-09-12 14:50:03

Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-өөс зохион байгуулж буй “Хоёр хотын цадиг 2018” үзэсгэлэн өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэлгэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвээр 2 дахь жилдээ дэлгэгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото болон бусад хэлбэрээр харуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцлоо.

“Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон  Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг  иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг дэлгэн үзүүлж буй юм.Тус төслийн хүрээнд ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготойгоороо онцлог юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Хоёр хотын цадиг” үзэсгэлэн дэлгэлээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй