Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2018-09-12 15:50:43

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр,  шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй