Шууд Chart

Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

2018-09-12 16:09:48

Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин,  "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд Э.Содномпилжээгийн хувьд 107 кг-ын жинд өрсөлдсөн байна.

Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх хуваарьт дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн байна. Ингэснээр өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулжээ. Харин мөнгө, хүрэл медалийн Ираны тамирчид (238, 222 кг өргөж) эзэлжээ.  

Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд зохион байгуулагдана. Манай улсын тамирчид маргааш ирэх бөгөөд Э.Содномпилжээгийн дараагийн тэмцээн Азийн наадам гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ Азийн аварга боллоо  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.16.xxx] 2018-09-12 23:19
БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ ШҮҮ МУНДАГ ЗАЛУУ
Зочин [220.235.65.xxx] 2018-09-12 21:55
BAYR HURGIE. AMDRAL BOL TEMTCEL GEDGIIG ULGERLEJ BAIGAA SAIN ZALUU.

Бидэнтэй нэгдээрэй