Шууд Chart

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэв

2018-09-12 17:00:03

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/337 дугаар Захирамжийн дагуу Туул гол дагуух их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа. 

Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс албадын нийт 328 албан хаагч, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн 610 багш, ажилчин оролцсон байна. Тус цэвэрлэгээгээр Туул голын  50 мянган м.кв талбайн 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.


Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэв  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй