Шууд Chart

Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

2018-09-13 08:00:13

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд  явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор , ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ  Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү Монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга болж байна.

Сонирхуулахад, тус тэмцээнд оролцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур нар байна.

МҮОНРТ-ийн Бельгийн Вант Улс дах сурвалжлагч Б.Батбаяр




Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 6063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.183.xxx] 2018-09-13 13:11
Tseei egchdee delhiin avarga bolsond 2 duu n bayar hurgej ulam ih amjilt husie.
Зочин [203.91.118.xxx] 2018-09-13 12:56
ямар мундаг юм бэ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
МУ-н иргэн [124.158.112.xxx] 2018-09-13 12:28
Гайхалтай бахрахмаар байна. Танд баяр хүргэж, амжилт хүсье
Зочин [202.179.24.xxx] 2018-09-13 12:24
Emee mini urt udaan naslaarai..Tur zasag taniig harj bgaa bhaaa
Зочин [202.131.245.xxx] 2018-09-13 11:56
Ёстой бахархмаар юмаа 80 настай гэж харагдахгүй их сайхан оворгүй залуу хүн юмаа Спортын улам их амжилт хүсье. Аз жаргалтай урт удаан амьдраара. Залуучуудад дууриалал болсон мундаг хүн байнадаа
Зочин [202.70.44.xxx] 2018-09-13 11:40
mudag bnaa.
Зочин [66.181.164.xxx] 2018-09-13 11:31
Үнэхээр мундаг байна. Баяр хүргэе
Зочин [174.211.16.xxx] 2018-09-13 10:56
Buu uzegd.
Зочин [202.126.89.xxx] 2018-09-13 10:44
Ямар бахархалтай юм бэ. Гоё бна шүү. Улам их амжилт хүсье.
Зочин [103.229.123.xxx] 2018-09-13 10:31
үнэн бол сайн л бн,,,80 нас иргэний үнэмлэхээр бол батлагдах боломжгүй болсон шүү дээ.
zoochin [67.175.47.xxx] 2018-09-13 10:27
Manai eej jiremsen baihdaa orolchood guideg baisan communismiin gaya
ganaa [203.91.119.xxx] 2018-09-13 10:16
gaihaltai tanid urt udaan naslahiig hvsen eruue.az jargal ervvl enhiig hvsiiii

Бидэнтэй нэгдээрэй