Шууд Chart

Монгол Улсын дундаж цалин 1025600 төгрөг байна

2018-09-13 09:09:35

Энэ оны II улирлын дундаж цалингийн мэдээллийг хүргэж байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.9 (2.4 хувь) мянгаар, ажиллагчид 34.4 (5.7 хувь) мянгаар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 2 дугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 636.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4 хувь) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.9 (7.4 хувь) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 135.8 (21.4 хувь) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай, 225.6 (35.4 хувь) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 114.7 (18.0 хувь) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай, 28.8 (4.5 хувь) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 84.7 (13.3 хувь) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 240 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.3 мянгаар, 700 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 18.6 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.3 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

Харин 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар буурчээ.


Монгол Улсын дундаж цалин 1025600 төгрөг байна  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй