Шууд Chart

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ үргэлжилж байна

2018-09-13 10:02:00

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотын SNP цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 15 орны эрэгтэй баг тамирчид, ОХУ, Казакстан, Беларус, Азербайжин  зэрэг 10 орны эмэгтэй баг тамирчид оролцож байгаа юм.

Тус тэмцээний довтолгооны шатны  эмэгтэйчүүдийн ангилалд  алтан медалийг 6,86 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Экатерина Чеманова, мөнгөн медалийг 7,17 секундээр, Беларус улсын тамирчин  Викториа Осипова, хүрэл медалийг  7,58 секундын амжилтаар Екатерина Гусева тус тус хүртжээ.

Харин  эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг 12,78 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Владимир Сидоренког, мөнгөн медалийг 13,01 секундын амжилтаар Беларусь улсын тамирчин Никита Укововын, хүрэл медалийг 13,26 секундын амжилтаар  Беларус улсын тамирчин Еггенж Руцевич хүртсэн байна гэж Онцгой байдолын ерөнхий газраас мэдээллээ.


Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ үргэлжилж байна   
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй