Шууд Chart

Шатахуун дутуу шахаж байгаа эсэхэд хяналт тавихыг үүрэг болголоо

2018-09-14 12:11:28

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа тухай мэдээлийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад чиг үүргийнхээ дагуу “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас орон нутаг дахь Улсын байцаагчид, орон тооны бус салбар зөвлөлүүдэд дээрх асуудлыг шуурхай шалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.


Шатахуун дутуу шахаж байгаа эсэхэд хяналт тавихыг үүрэг болголоо   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй